Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын ерөнхий төлөвлөгөөг харуулсан ХОЁР метр өндөр макет хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон хотуудад хот байгуулалтын музей байдаг бөгөөд энэхүү музейд хотыг бүхэлд нь харуулсан макетыг байршуулсан байдаг байна. Яг энэ жишгийн дагуу нийслэлээс анх удаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан  иж бүрэн макетыг бодит хэмжээгээр нь, масштабыг нь багасган хийхээр төлөвлөж байгаа тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.

Энэхүү макетыг хийснээр УИХ-аас баталсан Улаанбаатар хотын  2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын хэрэгжилтэд иргэд хяналт тавих бүрэн боломжтой болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.

Хотын хөгжлийг бүхэлд нь харуулах макетад:

  • Хотын хаана, ямар байшин байдаг
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр ямар байршилд орон сууц барих
  • Инженерийн дэд бүцтийг хаагуур хэрхэн явуулах
  • Хотын аль хэсэгт зам, ногоон байгууламж байх
  • Цэцэрлэг, сургууль барих шинэ байршлууд
  • Шинээр өмчлүүлэх газрууд гэх мэт Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх мэдээллийг багтааж,  маш ойлгомтжой энгийнээр, тусгай тэмдэгээр ялган харуулах юм байна.

Макет хийх эхний хэлэлцээрийг БНХАУ-ын “Бест модел” компанитай хийжээ.

Харин нийслэлээс шаардлагатай санхүүжилтийг шийдчихвэл 2016 оны долоодугаар сард 2 метр орчим өндөртэй макет бэлэн болох юм байна.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс