Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга, Р.Амаржаргал, М.Батчимэг, Р.Бурмаа ... нар АН-аас УИХ-д нэр дэвшиж ЧАДАХ УУ?

Б.Ану
2016 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АН-ын аймаг, дүүргийн намын хороод нь хуралдаж УИХ-д нэр дэвшигчдийгээ тодруулж бараг дуусч байгаа билээ.

Тэгвэл тус намын Хяналтын Ерөнхий Хорооны тавдугаар сарын 26-ны тогтоолоор дараах нэр бүхий АН-ын гишүүдэд хариуцлага тооцох улмаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх утга бүхий тогтоол гаргажээ. 

Үүнд өөрийн намын Ерөнхий сайд буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахыг дэмжсэн болон энэ санал хураалтад санаатай оролцоогүй байж мэдэх нэр бүхий гишүүдийн нэрийг дурдсан байна. 

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн:

  1. Р.Амаржаргал
  2. Ж.Батзандан
  3. Х.Баттулга
  4. Д.Батцогт
  5. Р.Бурмаа
  6. М.Зоригт
  7. Б.Наранхүү
  8. Л.Эрдэнэчимэг

Санал хураалтад оролцоогүй гишүүд:

  1. Д.Арвин
  2. Г.Баярсайхан
  3. М.Батчимэг
  4. Д.Ганбат
  5. Д.Ганхуяг
  6. С.Одонтуяа
  7. С.Эрдэнэ нар байгаа юм. 

Ардчилсан Нам үнэхээр дүрмээ барьж чаддаг бол дээрх гишүүдэд хариуцлага тооцож УИХ-д нэр дэвших эрх олгохгүй байх юм. Олон нийтийн сүлжээгээр ч тэр "АН дүрмээ мөрддөг эсэх нь Үндэсний Зөвлөлдөх Хороогоор өнөөдөр тодорно. Хяналтын хорооны хурлын шийдвэрийг дагах болов уу" гэсэн утга бүхий сэтгэгдэл хөвөрч байна.