Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ-нд ДҮРЭМТ ХУВЦАС үйлдвэрлэн нийлүүлэх байгууллагыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 27
Сурталчилгаа
 

ХХБ-нд дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. 

  •  Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх 

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хуулбар
  • Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан 
  • Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)
  • Нийлүүлэх хугацаа 
  • Баталгаат хугацаа 
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу! 

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.