Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд БГД-ээс нэр дэвшигчид тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн АН өнөөдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

Тус дүүргээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, БГД-ийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо нар дүүргийн намын хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвшихээр болжээ. 

 

Энэ сарын 27-нд болох АН-ын ҮЗХ-ны хурлаар уг нэр дэвшилт эцэслэн баталгаажих юм байна.