Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт өөхөн түймэр, хөлсөн үер эхэллээ

ikon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өөхийг булчин болгох уриатай “FIT Довтолгоо” өргөн фронтоор Баянгол дүүрэг рүү довтоллоо. Эмч, эмчилгээний хоол зүйч, дасгалжуулагч, сэтгэл зүйч нараас бүрдсэн мэргэжлийн баг шинжлэх ухаанд суурилсан арга барилаар илүүдэл жин бууруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал суулгах чиглэлээр ажиллаж эхэллээ. 

2016.05.24-ний Мягмар гарагт Ancore event hall-д өөрчлөлтийг хүссэн, идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг хүмүүс цуглан Цахим Эмчийн “ЖИНдээ биш ГАЛБИРтаа анхаар” лекцээр энгийн бөгөөд үр дүнтэй өөх шатаах аргуудыг мэдэж авав.

Тэнд цугласан хүмүүс нэг хамт олон болж амьдралын хэмнэлээ сонирхолтой, идэвхтэй байлгах үүднээс өглөөдөө хамтдаа гүйцгээж, ногоон жороосоо нэг нэгэндээ хуваалцаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ сошиал орчинд #ХамтдааГүйцгээе #FITdovtolgoo зэрэг түлхүүр үгээр хоорондоо мэдээллээ солилцож байхаар болцгоов.

Илүүдэл жин хасах гэхээр хүмүүс хоол сойх гэж ойлгодог буруу ойлголтын шинжлэх ухаанч гаргалгааг Цахим эмч тайлбарлан ойлгуулж өглөө. FIT Довтолгоо багийнхан хөтөлбөрт оролцогчдын тархинд нь эрүүл мэндийн боловсрол, сэтгэлд нь зөв дадал, биед нь булчин үүсгэхийн төлөө сэтгэл зүрхээ гарган иргэдэд нээлттэйгээр мэргэжлийн дасгалжуулалт явуулж эхэллээ. 

Энэхүү хөтөлбөрийг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн удирдлагууд таатайгаар хүлээн авч тус дүүргийнхэнрүү чиглэн FIT хөтөлбөр хэрэгжих болсныг дуулгахад таатай байна. 

Facebook.com/FIT.Mongolia хаягаар зөвлөгөө авах болон facebook.com/groups/FITclubMongolia/ бүлэгт зорилго нэгтэй хүмүүстэй нэгдээрэй.

Хүндэтгэсэн: Цахим Эмч