Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийд ДӨРӨВТ жагсдаг Хойд Солонгосын Армийн тухай

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN

Хойд Солонгосын арми нь дэлхийд томд тооцогддог хэрнээ маш нууцлаг. Тус зэвсэгт хүчний тухай Ройтерс агентлагийн 2006-2014 онуудад буулгасан гэрэл зураг бүхий зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Эх сурвалж: Business Insider 

Хойд Солонгосын зэвсэгт хүчний албан ёсны нэр нь Солонгосын Ардын Арми.

 

Солонгосын Ардын Арми нь өнөөдөр 1.2 сая байнгын албан хаагчтай. 

 

Мөн 7.7 сая нөөц бие бүрэлдэхүүнтэй. 

 

Дунд сургууль төгссөний дараа цэргийн алба хаадаг. Хойд Солонгосын эрчүүд нь 10 жил, эмэгтэйчүүд нь 7 жил цэргийн алба хаах үүрэгтэй

 

Дээд сургуулийн оюутнууд нь сургуулиа төгссөний дараа 5 жил алба хаах үүрэгтэй. 

 

Шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутны алба хаах хугацаа 3 жил. Уг шийдвэрийг 2015 онд Ким Жон Ун гаргаж залуусыг шинжлэх ухаанд суралцахад хөшүүрэг болгосон байна. 

 

Хойд Солонгосын зэвсэгт хүчин бол улсдаа хамгийн том ажил олгогч юм. 

 

Хойд Солонгосын арми 1,300 нисэх онгоцтой. Тэдгээрийн хамгийн шинэ нь 1999 онд үйлдвэрлэгдсэн. 

 

Хойд Солонгосын тэнгисийн хүч нь  260 газар уснаа явагч хөлөгтэй. 

 

Арми нь 1,000 гаруй ойр, дунд, холын тусгалын пуужинтай. 

 

2015 оноос Хойд Солонгосын эмэгтэйчүүд цэргийн албыг заавал хаах үүрэгтэй болсон. 

 

2015 оноос өмнө эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаадаг байжээ. 

 

Хойд Солонгосын иргэд зөвхөн төрийн албан хаагч, эсвэл цэргийн албан хаагч бол автомашин эзэмших эрхтэй. 

 

Хойд Солонгосын зэвсэгт хүчин 2006, 2009, 2013 онуудад цөмийн зэвсгийн туршилт хийж байжээ. Сүүлд энэ оны эхээр дөрөв дэх туршилтаа хийсэн байна.