Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хог хаягдлаа ил задгай хаясан ААН-г торгожээ

Сүхбаатар дүүрэг
2016 оны 5 сарын 25
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаясан зөрчил гаргасан.

Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авчээ.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсэд айл өрхөөс соруулсан бохироо нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон бүсэд асгаж, орчин бохирдуулсан УВХ 60-92 дугаартай 10 тонны Hyundai маркийн машины эзнийг тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авсан байна.

XVI хороо Ар хустайн зуслангийн жалганд цэвэрлэгээ хийсний дараа хууль бусаар хог хаягдлаа хаясан УБТ 32-73, УБД 83-24 улсын дугаартай портер машины эздийг Замын цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжилж байна. Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях болон хог тээврийн машинд ачуулж хэвшихийг уриаллаа.