Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Мөнгөн мод” цомын ЭЗЭД

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Урлагийн салбарынхны шилдгийг тодруулдаг "Мөнгөн мод" цомын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр УДЭТ-т боллоо.

Тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн долоон төрлөөр явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг юм.

2015 оны "Мөнгөн мод" цомын эздийг танилцуулж байна

“Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар

  • А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нарын зохиол “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир найруулагч Ж.Сэнгэдоржийг 

“Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар

  • 2015 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан П.Бадарч, Д.Төрбат нарын “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Г.Ганболдыг 

“Оны шилдэг  тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр

  • Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн жүжигчин Р.Анхнямыг 

“Оны шилдэг дуучин”-аар

  • Оросын Холбооны Улсад зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн  дуурийн дуулаачийн төрөлд I байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртэж, ОХУ-ын “ИХ театр” болон “Маринский театр”, Их Британий “Birmingham stage”, “Buckingham Palace”, АНУ-ын Нью-Иорк хотын “Carnegie Hall”, “Metropolitan opera” зэрэг олон улсын нэртэй томоохон театруудад уригдан тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн дуурийн дуучин Г.Ариунбаатарыг 

“Оны шилдэг хөгжимчин”-өөр

  • АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын  “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосон Улсын Филармоний хөгжимчин Х.Санчирыг 

“Оны шилдэг бүжигчин”-ээр

  • 2015 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Дуур, бүжгийн эрдмийн театрын балетийн жүжигчин Д.Саруулыг 

“Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар 

  • Монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2,500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн Улаанбаатар чуулгын уртын дуучин Б.Батболдыг “Мөнгөн мод” цом,  мөнгөн шагнал, батламж гардууллаа. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг