Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний IQ-тэй холбоотой СОНИН БАРИМТУУД

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

IQ (Intelligence Quotient) нь хүний оюуны чадавхийг харуулдаг чухал үзүүлэлт. Тэгвэл энэ хэмжүүр нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг судлаачид гаргажээ.

Эдинбургийн Их сургуулийн судлаач Стюарт Ричигийн гаргасан “Intelligence: All that Matters” номонд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Уг номноос түүвэрлэсэн зарим баримтуудтай танилцья.

 

Ихэнх хүмүүсийн IQ дундаж хэмжээтэй

Хүмүүсийн дундаж IQ оноо 100 байдаг. Дөнгөж 2.2 хувь нь онцгой өндөр буюу 130-аас дээш байдаг гэнэ.

 

 

Өндөр IQ нь үхлээс хамгаалдаг

IQ өндөр байх тусам хүмүүс эрүүл байж, урт насалдаг. Дараах график нь нэг сая Швед хүнээс авсан судалгааны үр дүн юм. IQ өндөр байх тусам хүний үхлийн эрсдэл буурдгийг эндээс харж болно.

 

 

Үүнд хоёр шалтгаан байдаг. Нэг нь ухаантай хүмүүс илүү мөнгө олсноор хоол тэжээл, эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой. Нөгөө шалтгаан нь ухаантай хүмүүс эрсдлийг зөв тооцоолж аюулаас хол байж чаддаг.

 

IQ нь амьдралын туршид өөрчлөгдөхгүй

Судалгаагаар хүүхэд байхдаа IQ ямар байсан тэр чигтээ өтөлдөг болох нь харагджээ. Дараах графикт 90 настай Шотландын иргэдийн IQ-г тэдний 11 настай үеийнхтэй харьцуулсан байна.

Хэдийгээр өтлөх тусам ерөнхий IQ мууддаг ч хүүхэд байхдаа өндөр IQ-тай байсан хүнийх өтөлтлөө хэвээр хадгалагдаж байжээ.

 

 

20-оод насны сүүлээр оюуны чадавхи оргил үедээ хүрээд буурдаг

Судалгаагаар 20-оод насны сүүлээс эхлэн хүний хуримтлуулсан мэдлэг (crystalized intelligence) тогтворжиж, шинэ асуудлыг шийдэх чадвар (fluid intelligence) унаж эхэлдэг байна.

 

 

IQ үзүүлэлтийн тал хувь нь удамшилтай холбоотой

Хүний IQ үзүүлэлтийн тал хувь нь удамшилтай холбоотой бол үлдсэн тал нь хүрээлэн байгаа орчноос хамаарч тогтдог гэнэ. Үүнд жишээ нь хоол хүнсний чанар, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт.

 

 

Хүн төрөлхтний дундаж IQ дээшилж байгаа

Хүн төрөлхтний дундаж IQ арван жил тутамд 2-3 оноогоор нэмэгдэж байгааг судалгаа харуулжээ.

“Flynn effect” гэгддэг энэ үзэгдлийн гол шалтгаан нь хүүхдийн хоол тэжээлийн хангамж дээшилж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртээмжтэй болсонтой холбоотой гэнэ.

Үүн дотроо хөгжиж байгаа орнуудын иргэдийн IQ илүү хурдтай дээшилж байгаа ажээ.

 

 

Эх сурвалж: VOX