Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн орлого бүрдүүлэх механизмд инноваци нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN

Гааль, татварын мэдээллийн төвөөс энэ сарын 26-нд буюу Пүрэв гарагт “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

 

Хэлэлцүүлгийн эхний шатанд Эдийн засаг дахь татварын тогтолцоо түүний сорилт, бэрхшээл, уялдаа холбоо, татварын системийн шинэчлэл, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэх механизмд инноваци нэвтрүүлэх талаар хэлэлцэх ажээ.

Харин хоёр дахь шатанд Санхүүгийн салбар дахь мэдээлэл технологийн хөгжил, Олон улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан программ хангамжийг өөрийн улсын онцлогт тохируулан хөгжүүлэх, Төрийн институцийн тусламжтай далд эдийн засгийг бууруулах технологи инновацийн хөгжлийг дэмжих, иргэдэд илүү хялбар шийдлийг санал болгох талаар ярилцах  юм байна.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр