Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагт Чингисийн талбайн БАРУУН ТАЛЫН замыг хаана

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болно.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан тавдугаар сарын 28-ны 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах аж.

Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоол 08:00-23:00 цаг хүртэл АЖИЛЛАХГҮЙ.

Харин Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс