Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганыг түр ЗАВСАРЛУУЛАХ захирамж гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг 2016 оны тавдугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

Энэ захирамжийг 2016 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээлэв.