Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Ханой хотын жижиг ресторанд $6-ын зоог барьжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Обама ресторанаас гарч явахдаа иргэдтэй мэндчилж байна

Нэгэн үе дайснууд байсан Вьетнам улсад түүхэн айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эдийн засгийн түншлэл эхлүүлэх, хориг арга хэмжээг цуцлах гээд олон чухал шийдвэр гаргасан.

Тэгвэл Обамагийн албан бус дипломат ажиллагаа олон нийтийн анхаарлыг илүү татаж байна. Өчигдөр буюу Даваа гарагийн үдэш ерөнхийлөгч Вьетнам хоолны цорын ганц америк эксперт гэгддэг, CNN-ийн хоолны шоуны хөтлөгч Антони Бурдэйнтэй хамт Ханой даяар түгээмэл байдаг хямд хоолтой ресторанд зочилж үдшийн зоог барьжээ.

Обамагийн зоог нь хойд Вьетнамын гоймонтой шөл, гахайн махан котлет болон ногооны салат байсан бөгөөд араас нь Ханойн шар айргаар даруулсан байна.

Бурдэйн энэ тухай Твиттер хуудсандаа “намхан хуванцар сандал, хямд боловч амттай гоймон, хүйтэн Ханой шар айраг” хэмээн зурагтайгаа хамт нийтлээд нийт төлбөр $6 болж ерөнхийлөгчийг дааснаа мэдээлжээ.

Эх сурвалж: Quartz