Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг ЗГ-ын зарим гишүүнийг чөлөөлөхийг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандан МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гишүүнээс чөлөөлөх саналыг албан бичгээр өчигдөр хүргүүлсэн билээ. 

Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж шийдвэр гаргасан байна. 

Тус хуралдаанаас МАХН-ын харьяалалтай Засгийн газрын гишүүдийг чөлөөлөхийг 67.5 хувийн саналаар дэмжжээ

Өнөөдрийн байдлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар МАХН-ын гишүүнчлэлтэй байгаа юм.