Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Фуэрдай амьдрал Инстаграм сүлжээнд

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN

Хатуу коммунист нийгмийг үзээгүй өссөн, баян чинээлэг айлын залуу өв залгамжлагчдыг Хятадад фуэрдай гэж нэрлэдэг.

Тэдний тансаг амьдралын тухай дуулиан тасардаггүй. Тэгвэл Хятадын удирдагчид уг шинэ иргэдийн тансаглал, баярхлыг хязгаарлах, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг нь бууруулахын тулд тодорхой арга хэмжээнүүд авч эхэлсэн юм. Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн өндөр албан тушаалтнууд, том бизнесмэнүүд, тэдний гэр бүлийнхнийг телевизийн шоунд орохыг хоригложээ. Мөн 70 фуэрдай залууг хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх төвүүдэд илгээх шийдвэр гаргасан байна.

Залуу баячуудын амьдралыг хянах, зөв амьдралд чиглүүлж байх тусгай төрийн албыг хүртэл байгуулах даалгавар өгчээ. Тус албаны хүний өгүүлж байгаагаар “фуэрдай залуус хаанаас яаж мөнгө олдогийг мэдэхгүй мөртлөө түүгээрээ гайхуулахаас өөр ажилгүй” байгаад санаа зовж байгаа аж.

Ингээд тэдгээр шинэ үеийнхний Инстаграм хуудаснаас авсан зургуудыг сонирхоцгооё.