Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

CENTRAL TOWER-т “WE ARE RE/MAX” арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 24
Сурталчилгаа

RE/MAX Mongolia -аас сар бүр зохион байгуулагддаг “We Are Remax” арга хэмжээ 5 сарын 20-нд Centrlal Tower-т амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээ нь РеМаксын бүх брокер оффисууд оролцож хоорондоо мэдээлэл солилцох, олон улсын болон дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс шинээр сурсан мэдсэн бусадтайгаа хуваалцах, туршлагаа солилцох, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уламжлал болсон арга хэмжээ юм.  

Энэ удаагийн “We are RE/MAX” арга хэмжээнд, 2016 оны хоёрдугаар улирал дуусч буйтай холбогдуулан RE/MAX Mongolia-ийн Төв оффис болон бусад брокер оффисууд энэ оны эхний хагасын үйл ажиллагаагаа тайлагнан, дараагийн хагаст хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, брокер/эзэмшигч, агентууд маань өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамтарч ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

RE/MAX Mongolia нь, энэ оны эхний хагасын байдлаар 8 брокер оффис, 80 гаруй агенттайгаар Улаанбаатар хотын бүхий л цэгт хүрч ажиллаж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 14 брокер оффис, 150 гаруй агенттай болох зорилт тавин ажиллаж байна.

RE/MAX Mongolia-ийн 2016 оны нэгдүгээр хагаст хийсэн ажлууд нь Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт анхдагч зүйлсээр дүүрэн байлаа.

Үүний нэг нь Монголд анх удаагаа үйлчлүүлэгчдэд зориулан, үйлчлүүлэгчдийн сонирхож буй байршил дахь орон сууцны төслүүдээр нь аялуулж, хэрэгцээт бүхий л мэдээллийг нэг дороос олгодог Автобустай аяллыг нийт 5 удаа зохион байгуулж, 400 гаруй үйлчлүүлэгчдийг хамруулаад байна.

Зөвхөн орон сууц гэлтгүй оффис, үйлчилгээний талбай санал болгох Jeep Tour аяллыг ч мөн зохион байгуулж 80 гаруй харилцагчдад үнэтэй мэдээлэл өгөөд байна.

Мөн л Монголд анх удаагаа үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэн үл хөдлөх хөрөнгийг дэргэд нь очоод үзэж буй мэт мэдрэмжийг олгох, 360 градусын Виртуаль Турыг эхлүүллээ. Ингэхээр бид зөвхөн гэрээсээ онлайнаар холбогдон сонирхож буй үл хөдлөх хөрөнгөө өөрөө очоод үзэж буй мэт бүрэн дүүрэн, нарийн үзэж сонирхох боломжтой боллоо шүү дээ.

Харин тэд тун удахгүй Монголын анхны Ухаалаг гар утсанд зориулсан үл хөдлөх хөрөнгийн аппликэйшнээ өлгийдөн авахаар зэхэж байна.

Технологийн салбарт цойлж байгаа тэд, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээнд ч шинэчлэл хийж байна. Үүний тод жишээ нь, тэр бүр ажлын цаг завын улмаас тэр бүр тухтай орон сууц, үл хөдлөх хөрөнгө үзээд байж чаддаггүй хүмүүст зориулан Байгууллага үйлчлүүлэгчдийн RE/MAX Corporate кампанит ажлыг Монголын томоохон ААН-үүд болох Эрдэнэт үйлдвэр, Вагнер Ази зэрэг газруудад хийгээд байна.

Тус арга хэмжээний үеэр, RE/MAX Mongolia-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам “Сошиал медиа орчинд ажиллах нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, брокер/эзэмшигчид, агентуудад тун хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээний онцлох зүйл нь “Шилдэг Фингер фүүд”, “Хамгийн загварлаг агент” зэрэг хөгжөөнт тэмцээн уралдаанууд байлаа.

Тэмцээнд оролцохоор RE/MAX Mongolia-ийн брокер оффисууд, агентууд өнгө алагласан чамин тансаг зууш хоолнуудыг ширээ дүүрэн бэлтгэсэн байсан ба Улаан, Цагаан, Хөх өнгөөр жигдэрсэн агентууд ч энэ арга хэмжээг аргагүй чимж байлаа.

Ремаксынхан бие биенээсээ суралцан хамтдаа тун хурдтай урагшилсаар, хэрэглэгч та бүхэндээ илүү их ойртсоор  байна. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.