Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Oriental”, “Negro” нэр томьёог халах хуулинд Обама гарын үсэг зуржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын холбооны хууль тогтоомжуудад “Oriental”, “Negro” хэмээх үгнүүдийг өнгөрсөн Баасан гарагаас эхлэн ашиглахгүй боллоо.

Уг хуулинд ерөнхийлөгч Обама гарын үсэг зурсан нь түүний Вьетнам, Япон улсуудад хийх айлчлалын өмнөхөн хийсэн алхам байв.

Ингэснээр 1970-аад оны үед гарсан хоёр хуулин дахь үндэсний цөөнхүүдийг тодорхойлох нэр томьёонд өөрчлөлт оруулж байгаа юм. Тэр хуулиудад Америкийн иргэдийг Negro, Puerto Rican, American Indian, Eskimo, Oriental, Aleut зэргээр ангилж байжээ. Одоо харин тэднийг African American, Asian American, Alaska Native, Native American, Pacific Islander, Hispanic гэх мэтээр нэрлэж байхаар болж байна.

“Oriental” гэсэн нэр нь Ази гаралтай Америкчуудыг нэрлэх нэр байсан ч үнэндээ 20 дугаар зууны дунд үе хүртэл Европ болон Америк биш хүмүүсийн тодорхойлолт байжээ.

Өөрөөр хэлбэл зөвхөн цагаан арьстнууд бусад хүмүүсийг нэрлэх нэр байв.

Уг гарал нь 19 дүгээр зуунд Францаас үүссэн Ориентализм хэмээх урлагийн урсгалын нэрнээс үүдэлтэй. Үүнд Японоос эхлээд Оттоманы эзэн гүрэн хүртлэх орон зайд орших үндэстнүүдийн урлаг соёлыг багтааж байжээ.

Өөрөөр хэлбэл "Европ бус" соёлт ертөнцийн нэр томьёо байсан юм.

Одоо тэгвэл Ази гаралтай Америкчуудын албан ёсны нэр нь “Asian American” болжээ.

 

Эх сурвалж: Quartz