Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN

Блью скай цамхагийн Crystal hall-д

09:00 цагт Олон улсын санхүүгийн нийгэмлэг /AFI/-ийн ЖДҮ- ийн санхүүгийн салбар хуралдаан эхэлнэ. 

МУИС-н ЭЗС IV байр 2 давхарт 221 тоотод

09:00 цагт Алабамагийн Их Сургуулийн багш, профессор Жеймс Ж.Кохран Статистикийг их сургуулийн үйл ажиллагааны менежментийн хичээлийн сургалтад тусгах нь сэдэвт их сургуулийн статистик, менежмент, эдийн засаг, эконометрикс, хэрэглээний математикийн багш нарт зориулсан илтгэл тавина.

Нийслэлийн ХГБХГ-д

10:00 цагт Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөр танилцуулах / хэрэгжүүлж байгаа 8 төсөл / танилцуулах, энэ зун ажиллах зуслангуудын талаарх мэдээлэл хийнэ

БСШУЯ-ны байранд

11:00 цагт Монгол улсын засгийн газраас баталсан "Монгол уран бүтээл", "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд "Монгол агуулгыг дэлхийд экспортлоно" уриан дор контент үйлдвэрлэгчдийн уулзалт, уран бүтээлийг танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулж байна

НЗДТГ-ын А зааланд 

11:30 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт тавдугаар сарын 28-нд Чингисийн талбайд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. 

ГХЯ-нд 

14:00 цагт "Мэдээллийн цаг" хуралтай. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. 

СУИС-ийн байранд

14:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд шалгарсан оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

Төрийн ордонд 

15:00 цагт Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардуулна.