Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

2,000 гаруй МТ-ийн ДААМАЛ сонгуульд ажиллах үнэмлэхээ авчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
 

Орон нутагт санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлыг сургаж үнэмлэх, гэрчилгээ олгох сургалтыг хөдөө орон нутагт тавдугаар сарын 9-23-ны өдөр зохион байгуулжээ.

Тус сургалтад 21 аймгийн нийт 2,030 орчим мэдээллийн технологийн даамал хамрагдаж 2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд ажиллах үнэмлэх, гэрчилгээгээ гардан авлаа. 

 
 
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу сургалтыг явуулжээ.

Ажлын хэсэг байгуулагдав

Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээг олгох ажлын хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд

  • Тагнуулын ерөнхий газар
  • Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар
  • Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөл оролцож ажиллах юм.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо