Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

УДЭТ: Энэ сарын 30-наас "Хүүхдийн жүжгийн өдрүүд" эхэлнэ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Хүүхэд багачуудынхаа хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүүхдийн жүжгийн өдрүүд"-ээ зарлаж байна. 

Тоглолтын хөтөлбөрт: С.Михалков "Бардам туулай". Т.Габбе "Үнсгэлжин", Д.Содномдорж "Норовын намтар" зэрэг УДЭТ-ын хүүхдийн шилдэг уран бүтээлүүдээ тоглох гэж байна.

  • Тавдугаар сарын 30-нд 11:00 цагт С.Михалков "Бардам туулай" мюзикл инээдмийн жүжиг
     
  • Тавдугаар сарын 31-нд 11:00 цагт Т.Габбе "Үнсгэлжин" инээдмийн жүжиг
     
  • Зургаадугаар сарын 01-нд 11:00 цагт, 14:00 цагт Д.Содномдорж "Норовын намтар" мюзикл инээдмийн жүжиг тоглогдох болно.
 

Тасалбарын үнэ: 10.000 төгрөг, Бэлэгтэй 20.000 төгрөг

ЖИЧ: Байгууллага, анги хамт олноороо захиалга өгвөл хөнгөлөлттэй

Тасалбар: Драмын театрын кассаар 

Онлайн захиалга: easyticket.mn

Үнэгүй хүргэлт: 1900-1188

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 89403070, 99199794, 95469964