Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний нүдээр ертөнцийг харвал…

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Альберт Эйнштейн бол хорьдугаар зууны суут эрдэмтдийн нэг бөгөөд хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь зүйрлэшгүй.

Тэр зөвхөн агуу физикч байгаад зогсохгүй гүн ухаантан байсан юм. Эйнштейний хэлсэн 10 сургааль үг, эшлэлийг хүргэж байна.

  • “Хөөрхөн хүүхэнтэй зэрэгцээд сууж байгаа эрд нэг цаг нь нэг минут мэт богинохон санагддаг. Харин түүнийг халуун зуухан дээр суулгавал нэг минут нь нэг цагаас ч урт мэт санагдана. Үүнийг л харьцангуйн онол гэж байгаа юм”
  • “Ирээдүйд огт санаа зоволгүйгээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байгаа хүнийг аз жаргалтай гэнэ”
  • “Ихэнх багш нар шалгалт авахдаа хүүхдийн мэддэггүй зүйлийг илрүүлэхэд хамаг цагаа зардаг, уг нь хүүхдийн юу мэддэг, юуг мэдэх чадвартайг нь нээх хамгийн чухал юм”
  • “Магтаалд автаж, эвдрэхгүй байх цорын ганц зам бол тасралтгүй ажиллах”
  • “Хэрвээ би царай зүсэндээ анхаарал тавиад эхэлбэл өөрийнхөөрөө байхаа болино”
  • “Үнэний хамгийн том дайсан бол эрх мэдэл, алдар нэрийг хоосон шүтэх”
  • “Плутонийн шинж чанарыг өөрчлөх нь хүний хорон санааг өөрчлөхөөс амархан”
  • “Төсөөлөл мэдлэгээс илүү чухал. Мэдлэг хязгаартай бол төсөөллөөр дэлхийг тойрч болно”
  • “Үндсэрхэг үзэл бол нялхсын өвчин юм. Зүйрлэвэл хүн төрөлхтний улаан бурхан өвчин”
  • “Бидний мэдэрч чадах хамгийн сайхан зүйл бол үл ойлгогдох нууцлаг байдал. Үүнийг мэдрэхгүй, сонирхохгүй, гайхахгүй байгаа хүн үхснээс ялгаагүй”