Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн эвлүүлдэг гар утас буюу “Project Ara”

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн жил Google компани олон хэсгээс бүтдэг, эвлүүлдэг ухаалаг гар утас бүтээх төсөл дээр ажиллаж байгаа юм.

“Project Ara” гэх энэхүү төсөл нь камер, баттерей, дэлгэц гээд гар утасныхаа бүх эд ангийг янз бүрийн бүтэцтэйгээр сольж болдог Андроид системтэй гар утас бүтээх зорилготой.

Өөрөөр хэлбэл хэрвээ хүнд сайн камертай утас хэрэгтэй бол шинэ утас авалгүйгээр зөвхөн камерны хэсгийг нь салгаад шинээр сольж болно.

5.3 инч дэлгэцтэй ийм гар утасны хөгжүүлэгчийн хувилбарыг (developer’s edition) Google компани энэ оны сүүлээр худалдаанд гаргахаа өнгөрсөн долоо хоногт болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр мэдээлсэн байна.

Харин энгийн хэрэглэгчдийн хувилбар 2017 онд гарна гэлээ.

“Project Ara” төслийн тухай видео танилцуулга:

Эх сурвалж: Techinsider