Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээ нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 21
Сурталчилгаа

"СКАЙтел" групп, Hi-Fi Media групптэй хамтран "Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

 

Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээг нээх ёслолын үеэр "СКАЙтел" группийн Гүйцэтгэх захирал Д.Болор "Бид үүрэн холбооны салбарт цоо шинэ үйлчилгээ болох Монгол дуу хөгжмийн стрийминг үйлчилгээг Hi-Fi Media групптэй хамтран танилцуулж байна. 

Хөгжмийн стрийминг нь ухаалаг утас эсвэл компьютер ашиглан цахим орчинд хүссэн үедээ хөгжмийг хязгааргүй сонсох үйлчилгээ бөгөөд монголын бүх цаг үеийн хамтлаг, дуучдын албан ёсны эрхтэй 12,000 гаруй дуу хөгжмийг багтаасан арвин сантай.
Тэр арвин сангийн бүх уран бүтээлийг өндөр чанартайгаар онлайн болон онлайн бус орчинд ч сонсох боломжтой" гэлээ. 
Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн "Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээг бүх операторын хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд СКАЙтелийн 3G хэрэглэгчид  эхний нэг сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм байна.
 

Хөгжмийн стрийминг үйлчилгээний талаар урлаг судлаач Б.Наранзун "Албан ёсны зохиогчийн эрхтэй маш том дата бааз бүрдсэн тохиолдол өнөөдрийг хүртэл байгаагүй. Манай уран бүтээлчдийн хамгийн их толгойны өвчин болсон асуудал нь зохиогчийн эрхийн асуудал байдаг. Энэ асуудал биднийг эрүүл зах зээл дээр өрсөлдөхөд хамгийн их садаа болдог. 

Харин "Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээ нэвтэрснээр уран бүтээлч хүн хийсэн бүтээлийнхээ үр шимийг шударгаар авах бололцоо нээгдэж байна.

Мөн Монголын дуу хөгжмийг гадагшаа таниулахаас авхуулаад олон талын ач холбогдолтой юм. Уран бүтээлч хүний хувьд энэ үйлчилгээг их талархалтай хүлээж авч байна.

Hi-Fi Music-г тэр чигт нь халаасандаа аваад явах боломжтой болж байгаад таатай байна" хэмээн ярилаа.

"Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээний эрхийн нэг сарын төлбөр 3,900 төгрөг. Харин СКАЙтелийн 3G хэрэглэгч бүр эхний нэг сар үнэгүй эрхээр ашиглах урамшуулалтай бөгөөд дараа сараас нь 50 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу 2,000 төгрөгөөр ашиглах аж.

Нийт орлогын дийлэнх нь дуу хѳгжмийн бичлэг болон зохиогчийн эрх эзэмшигчдэд, тухайлбал хамтлаг дуучид, хөгжмийн зохиолч, яруу найрагчдад очих юм байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.