Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Риод бадамлах Галт бамбарыг МҮОХ-нд хүлээлгэн өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хил хамгаалах байгууллага, Олимпийн хороотой хамтран олимпийг сурталчлах зорилгоор “Олимпын бамбар дархан хилд” аяныг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг амжилттай тойрсон билээ. Тус бамбарыг Олимпийн хороонд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. 

2016 онд Рио де Жанейрогийн олимпод бадамлах Монгол Улсын баг тамирчдын олимпийн галт бамбарыг 2014 оны зургаадугаар сарын 21-нд Хил хамгаалах байгууллага Монголын Үндэсний Олимпийн Хорооноос хүлээн авсан билээ. 

Галт бамбар Монгол Улсын хилийн 8,252 км-ийн дагуу бүх анги, заставуудад мөн хотын хүрээний ангиудад аялж Улаанбаатар хотод ирлээ. 

Галт бамбар аялах явцад хилийн бүх анги заставууд олимпизмийг сурталчлах зорилгоор сургалт яриа таниулга, тэмцээн уралдаан зохион байгуулсан байна. Мөн Хилийн 0284, 0165, 0131 зэрэг ангиуд олимпийн танхимтай боллоо.

"Рио 2016" олимпид "Хилчин" спорт хорооны тамирчин МУГТ С.Батцэрэг 63 кг жинд чөлөөт бөхийн төрөлд, жүдогийн төрөлд "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг, ОУХТ, дэслэгч Д.Сумъяа 57 кг жинд, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин, ОУХМ ахлагч Д.Отгондалай боксын төрөлд, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Б.Гантулга хөнгөн атлетикийн төрөлд тус тус хүч үзэх гэж байна.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг