Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

360: Чингисийн талбайд болж буй НОМЫН БАЯР маргааш орой дуусна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN

-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Ulaanbaatar book fair" олон улсын номын баяр Чингисийн талбайд болж байна-

Тус баярыг зохион байгуулагч "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлэхдээ "Номын баярын арга хэмжээг 2007 оноос /жилд хоёр удаа/ зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 19 дахь удаагийн номын баярыг тэмдэглэж байна. Номын баярт 100 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцож байна

"Номын баяр"-ыг ном бүтээгчид, ном сонирхогчид маань хаврын баяр, намрын баяр гэж нэрлэдэг.

Бид энэ удаагийн баярт зориулан олон сайхан хөтөлбөрүүдийг бэлтгээд байна. Хамгийн сонирхолтой нь 16 орны хүүхдүүдийн тоглолт /урлаг, соёлын онцлогоо таниулах, өөрсдийн хэл дээр бичигдсэн номыг танилцуулах/ болон Элчин Сайдын Яамнуудын үзэсгэлэнгүүд байх болно. Мөн ном бүтээгчид өөрсдийн ном бүтээлээ 10-50 хувь хүртэл хувиар хямдруулж зарж байгаа. Түүнчлэн номын зохиолчидтойгоо уулзаж, зургаа авахуулах боломжтойгоос гадна ном ярьж кофе ууж, суух орчныг бүрдүүлсэн.

Маргааш амралтын өдөр. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Энэ хоёр өдөр Нийслэл хотын иргэдийг номоор амьсгалаасай гэж хүсч байна. Тиймээс ч "Номын баяр"-ын урианы дагуу "Номд дурлаж, мэдлэгт шүтэх, найрсаг хотын иргэд"-ийг номын баярт урьж байна.

Номын баяр нь 20:00 цаг хүртэл ажиллах тул ажлаа тараад номын баярт оролцож болно шүү" хэмээн ярилаа.


ФОТО:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Гэрэл зургийг mpa.mn