Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийн ХАМГИЙН ЭНГИЙН ХУРД ХЭМЖИГЧийг Netflix танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Өнөөг хүртэл бүтээгдсэн интернэтийн хурд хэмждэг үйлчилгээнүүдээс хамгийн энгийн, ойлгомжтойг Netflix компани гаргалаа.

Таны интернэт хэр үзүүлэлттэй байгааг зөвхөн FAST.COM сайт руу ороход илүү үйлдэл хийлгэхгүйгээр, ямар төхөөрөмж, сүлжээ ашиглаж байгаагаас үл хамааран хэмжиж харуулна. Үүнд үүрэн холбоо, суурин интернэт гэх мэт.

Ямар нэг сурталчилгаа байхгүй тул ажиллагаа нь ч хөнгөн, хурдтай юм.

Та ашиглаж байгаа сүлжээнийхээ хурдыг хэд байгааг сэтгэгдэл хэсэгт бичиж хүмүүстэй хуваалцаарай.

Эх сурвалж: Netflix