Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

СКАЙмедиа корпораци ХХК Микрософтын үүлэн тооцоолол дээр суурилсан шийдлийн Монголын анхны албан ёсны төлөөлөгч боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 20
Сурталчилгаа

СКАЙмедиа корпораци нь Микрософтын үүлэн тооцооллын үйлчилгээний Монголын анхны албан ёсны төлөөлөгч болж, гэрчилгээгээ гардан авлаа. 

 

Уг арга хэмжээний үеэр байгууллагын хэрэглэгчдэд зориулан Microsoft Office 365 бүтээгдэхүүн болон байгууллагад зориулсан харилцаа холбооны цогц үйлчилгээ, программ хангамжийн талаар Microsoft–ийн үүлэн тооцооллын үйлчилгээний давуу эрхтэй төлөөлөгч болох МОНТ систем ХХК-тай хамтран танилцуулгыг хүргэлээ.

СКАЙтел группийн Бизнес хөгжлийн төвийн захирал Ч.Агиймаа  “СКАЙмедиа компани нь Монголын анхны Microsoft Cloud solution provider болж байна.

СКАЙмедиа компани нь Монголын анхны Microsoft Cloud solution provider болж байна.

Microsoft Office 365-ийг Азийн орнууд дөнгөж хэрэглэж эхлээд байгаа бөгөөд Монголын хэрэглэгчид ч дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн энэхүү бүтээгдэхүүнийг ашиглах болно. Байгууллагын хэрэглэгчдийн хувьд,  харилцаа холбооны зардлаа хэмнэхээс гадна байршил хамаарахгүйгээр, ямар ч төхөөрөмж ашиглан байгууллагын хэрэгцээний бүхий л программ хангамжуудийг ашиглаж албан ажлаа амжуулах боломжтой юм. 

Зөвхөн оффисын хэрэглээний программуудаар хязгаарлагдахгүй, албан байгууллагууд салбар хоорондоо онлайнаар холбогдох LINK, SKYPE, И-мэйл, онлайн хурал, мэдээллээ нууцлалтайгаар хадгалах орон зай гэх мэт бизнесийн бүхий л хэрэгцээг Microsoft Office 365 хангаж байна.  

 

Ингэснээр дэвшилтэт мэдээллийн технологийн тусламжтайгаар танай байгууллага зөвхөн өөрийнхөө бизнесийн үндсэн мөн чанарт гол анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлж байна.

Үүнээс гадна бид дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран, албан ёсны эрхтэйгээр CISCO, Ubiquiti, Kaspersky, Bitdefender, ESET, Symantic, Adobe болон VMware, Redhat-ийн лицензүүдийг борлуулж байна" гэлээ.

Энэ жил "Ирээдүйг өнгөлнө" уриан дор брэндийн шинэчлэлээ эхлүүлсэн СКАЙтел групп байгууллагын зах зээлийн нөлөө бүхий тоглогч болохоор ажиллаж байгаагаа энэ сарын 18-нд нээлтээ хийсэн “ICT EXPO 2016” үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм.
Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.