Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ИЗНН-аас мэдэгдэл гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноос тус намын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Нийслэлийн сонгуулийн хороо татгалзсантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Мэдэгдэлд

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн дугаар 13 тоот татгалзсан тогтоол ИЗНН-ын Нийслэлийн намын хороо НИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлсэн ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчийн жагсаалт зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155.3, 157.2-т заасан заалтуудыг тус тус зөрчигдсөнд тооцсон хэмээн үзсэн байна.

ИЗНН-ын Нийслэлийн намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйл :‘Нэр дэвшигчийг бүртгэх" гэсэн заалтын бүрдүүлэх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж өгсөн бөгөөд хуульд зааснаас илүү “нэмэлт” материалыг Сонгуулийн хорооноос шаардсан тохиолдолд гаргаж өгөх үүрэгтэй юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 2016.05.17-ны өдрийн дугаар 29 тоот албан бичгээрээ өөрийн эрх үүргийн хүрээнд нэмэлт материалыг шаардсан бөгөөд тухайн албан бичигт одоогийн түдгэлзүүлсэн үндэслэл болсон хавсралтын талаар огт дурдаагүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэлийг тодруулж авсан нэр дэвшигчдийн жагсаалтын зөрүүтэй холбоотой тайлбарыг материалын хамт хүлээлгэн өгсөн болно.

Иймд Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийн 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.

ИЗНН-ын Нийслэлийн намын хороо Сонгуулийн тухай хуулийн 1114 1 т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Нийслэлийн сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн дугаар 13 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө ажиллахаар тогтсоныг үүгээр мэдэгдэж байна гэжээ.