Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT EXPO 2016” үзэсгэлэнгээр зочилж СКАЙТЕЛИЙН харилцаа холбооны хөгжил дэвшилтэй танилцаарай

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Шилдэг технологи шинэлэг үйлчилгээ бүхэнийг танилцуулдаг ICT EXPO 2016 5-р сарын 18-наас 22-ны хооронд зохион байгуулагдах үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

2016 он бол онцлог жил юм яагаад гэвэл Мэдээлэл шуудан харилцаа холбоо үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ой мөн ICT EXPO 10 дах жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү түүхэн жилтэй давхцан СКАЙтел групп өнгө төрх имэджээ өөрчлөн цоо шинэ брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Уг арга хэмжээнд бид олон шинэ дэвшилтэт технологи, хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээнд нийцхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. 

Үүнд: 

1.    МОНГОЛдоо

СКАЙтел компани дахин шинэ үеийг нээж, сүлжээндээ, бусад сүлжээнд гэх уламжлалт ойлголтыг халж, Монголдоо үүрэн болон суурин бүх сүлжээнд сэтгэл амар хүссэнээрээ ярих, бүх сүлжээнд хязгааргүй мессеж бичих, хамгийн их дата эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. 

МОНГОЛдоо багцын хэрэглэгчидийн интернетийн хурдыг 2,6 дахин нэмэгдүүлж 3G технологийн хамгийн дээд хурд болох 21mbps-д хүргэсэн мэдээгээр сонорыг тань мялаахад таатай байна.

Хөгжил дэвшилд манлайлах гэрэлт ирээдүйг МОНГОЛдоо хамтдаа бүтээцгээе.  

2.    Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Hi-Fi Music

СКАЙтел групп хөгжмийн салбарт тэргүүлэгч Хай-Фай Медиа Групптэй хамтран албан ёсны эрхтэй 12’000 гаруй дууны сантай Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Hi-Fi Music-ийг нэвтрүүллээ. Бүх операторын хэрэглэгчид ашиглах боломжтой. 

Hi-Fi Music хөгжмийн стрийминг нь сар бүр тогтмол төлбөр төлөөд албан ёсны эрхтэйгээр, онлайн болон оффлайн орчинд баялаг дууны сангаас дуртай дуу хөгжмөө зогсолтгүйгээр сонсох боломжтой үйлчилгээ юм.

  • Албан ёсны эрхтэй дуу хөгжмийг сонсох
  • Дуртай дуугаа онлайн орчинд зогсолтгүйгээр сонсох
  • Шинэ дуу хөгжмийг хамгийн түрүүнд сонсох
  • Хөгжмийн урсгалаа сонгоод сонсох
  • Интернетгүй горимд дуртай дуугаа хадгалах
  • 360kbps чанартай дугаралтаар сонсох
  • Өндөр чанартай дугаралтаар сонсох
  • Hi-Fi радиог шууд сонсох
  • Хөгжим судлаачдын санал болгох жагсаалтыг сонсох                                                                                                                      

СКАЙтелийн хэрэглэгчид дугаараа бүртгүүлээд 1 сар үнэ төлбөргүй ашиглах урамшуулалтай. Хөгжимтэй үргэлж хамт СКАЙтел...

3.    БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид байгууллагад зориулсан мэргэжлийн өндөр түвшний харилцаа холбооны цогц шийдлийг санал болгож байна.

Үүнд:

  • Үүрэн холбоо
  • Өндөр хурдны интернет
  • Байгууллагын IPTV 
  • Суурин утас   
  • Салбар хоорондын онлайн холболт
  • M2M/IoT хөдөлгөөнт интернет
  • Дата центр
  • Лицензтэй программ хангамж
  • Телемаркетинг үйлчилгээ
  • Лавлагаа дуудлагын төв
  • Мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээ
4.    УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ӨНГӨЛӨГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж Өнгөлөг карт бүр Дата, Яриа үйлчилгээний сонголттой боллоо. Та ярианы хэрэглээ ихтэй бол Өнгөлөг Яриа үйлчилгээ, харин цахим хэрэглээ ахиутай бол Өнгөлөг Дата үйлчилгээ таны хэрэгцээнд бүрэн нийцнэ. 

Шинэчлэгдсэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картууд бүгд хоногтой бас нэгжтэй, сүлжээндээ мессеж хязгааргүй байна. Өнгөлөг Дата үйлчилгээг сонговол 1GB-15GB хүртэл дата, мөн цэнэглэгч картын төрлөөс хамаараад Фэйсбүүк эрхтэй.

Харин Өнгөлөг Яриа үйлчилгээг сонговол СКАЙтелийн сүлжээнд хязгааргүй ярих, бусад үүрэн, суурин сүлжээнд 20-900 минут ярих эрх үүснэ.  

Хэрэглэгч та 2016 оны 5 сарын 18-22 хооронд СКАЙтел булангаар зочилон  маш олон сонин содон сонирхолтой шилдэг дэвшилтэт технологиуд бусад зүйлийг мэдрээрэй.

                     

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.