Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй рүү явдаг том оврын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0.7 км авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны  06:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хаана.

Замын хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналд өөрчлөлт орлоо.

 

Авто зам засварын ажлын үеэр тухайн чиглэлд үйлчилдэг 13 их багтаамжийн автобус  Чингэлтэйн замаас Хайлааст руу салах уулзварааас буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчлэх бөгөөд авто замын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн хязгаарласан хэсгээс цааш “Зүрх-Уул” хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа юм.

Мөн Баянзүрх дүүрэг 5, 22 дугаар хорооны Монелийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогийн байгаа автобусны эцсийн зогсоолоос цааш 0.5 км авто замыг засварлах тул 2016 оны 05 дугаар сарын 15-ны  өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлана.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:19/а/ “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, Ч:19/б/ “Монелийн 38-Сансар-Офицеруудын ордон”,  Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол” чиглэлийн автобусууд  Монелийн 35 - 2 буюу 430-р худагны  зогсоолоос буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчилнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар