Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Номуун: Шантрах тусам ихийг хийх эрч хүч нэмэгддэг

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 5 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Номуунтай ярилцлаа.

-Саяхан болсон “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртлээ. Залуу уран бүтээлчийн хувьд шагналаа хэрхэн хүлээж авсан бэ?

-“Гэгээн муза” наадамд нэр дэвшинэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Харин шагнал авна гэж бодоогүй. Миний нэрийг зарлах үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байлаа. Энэ мэргэжилдээ, бүхнийг заасан багшдаа, гэр бүлийнхэндээ хамгийн их баярлаж, омогшиж байлаа.

Шагнал авсны дараа би бодсон л доо. Энэ шагналыг дагаад надад баяр хөөр, өндөр хариуцлага, улам илүү зүйл хийгээрэй гэсэн урам зориг ирж байна гэж ойлгож байгаа. Түүнээс хойш “хичээнэ ээ”  гэсэн үгийг өдөр бүр л өөртөө хэлж байна даа.

-Та ганц хүний жүжгийн төрөлд энэ шагналын эзэн болсон. Ямар онцлогтой бүтээл байв?

-Ганц хүний жүжиг маань хэцүү төрөл. Дуу, шуум, тайзны тусламжтайгаар жүжигчин хүн шууд үзэгчидтэй харьцана. Тухайн уран бүтээлийн гол цөмийг үзэгчдэд хүргэхэд өөр хэн нэгэнд найдалгүй өөрөө л бүхнийг хийнэ.  

Мөн нэг хүний жүжигт тоглосноор уран бүтээлч хүн маш их зүйл сурдаг.

Олон улсын алдартай жүжигчид энэ төрлийг сонгож өөрийгөө ямар хэмжээний жүжигчин болохоо харуулдаг.

Мөн нэг хүний жүжигт тоглосноор уран бүтээлч хүн маш их зүйл сурдаг. Миний хувьд “Гэгээн муза” наадамд зориулан энэ жүжгээ тавьсан байгаа. “Ромео Жульетта” жүжгээс сэдэвлэсэн Нина Мазурын зохиол “Хатагтай Капульетта” жүжгийг Монголд анх удаа тоглосон.

-Өрсөлдөгчид бас их хүчтэй байлаа. Тийм үү?

-Тийм ээ. “Эдип Пиаф” жүжгээр Германы уран бүтээлч оролцсон. Мөн Одгэрэл маань ч сайн бэлтгэсэн байна лээ. Буриад, Грекийн уран бүтээлчид гээд энэ тө­рөлд өрсөлдөөн ширүүн байсан.

-Өөрийг тань “Эмоци” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн гэж бай­сан. Саяхнаас театрын жүжигчин болсон уу?

-Би СУИС–ийг төг­сөөд “Эмоци” про­дакшнд ажиллаж эхэл­сэн. Түүний дараа театрын дагалдан жү­жигчнээр орж, өн­гөрсөн хоёрдугаар сард УДЭТ–ын орон тооны жүжигчин болж жинхэлсэн байгаа. Багаасаа л театрт хайртай байлаа.  

Ээж маань энэ театрт 20 гаруй жил ажиллаж байна. Эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч хийдэг. Миний бага нас ээжийгээ дагаж энд л өнгөрсөн дөө. Тэгээд ч тэр үү энэ байшин, энд амьдардаг хүмүүс надад минийх л юм шиг санагддаг. Мундаг жүжигчдийг хараад ийм хүн болохсон, сайхан жүжгийг үзээд би тоглож үзэхсэн гэж хүсэж өссөн.

-Танд аль жүжигчин хамгийн гүн сэтгэгдэл төрүүлдэг байв?

 -Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд багшийгаа маш их хүндэлдэг. Хаалгаар ороод ирэхэд л гэрэл цацраад байгаа юм шиг санагдана. Энэ хүн бол миний мөрөөдөл юм даа.

Мөн театр хэмээх энэ ариун сүмд дандаа л сэтгэл сайхан, зам мөр нь гэгээн эрхмүүд байдаг.

Мөн театр хэмээх энэ ариун сүмд дандаа л сэтгэл сайхан, зам мөр нь гэгээн эрхмүүд байдаг.

Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа гээд  үлгэр дуурайлал авахаар эгч нар минь бий.

Ер нь тэгээд ийм том, мундаг гэр бүлд нэг гишүүн нь болж орно гэдэг бол маш том аз. Энэ чадварлаг урлагийн сор болсон уран бүтээлчдээс их зүйлийг сурч авна гэдэг их завшаан юм. Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлээд, тэр сайхан хүмүүсийн дунд нь ороод явж байгаа болохоор цаашид илүү хичээнэ.

-Таны гэр бүлийн хүн бас жүжигчин. Нэг дор ажиллаж байгаа. Сая мөн “Гэгээн муза” наадамд хамтдаа оролцлоо?

-Тийм ээ. Бас хань­тайгаа улаан хивсний ёслолд хамтдаа алхана гэ­дэг сайхан байлаа. Миний ханийг Алтангэрэл гэдэг.

Сая “Эр өндөг” жүжгээр “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн. Бид хамтдаа сургуулиа төгсөж, хамт нэгэн театрт ажиллаж бүхнийг л хамтдаа хийж байна. Зарим хүмүүс “Та хоёр дандаа хамт байх юм. Хэцүү биш үү” гэж асуудаг. Надад бол харин ч сайхан санагддаг шүү.

-Сайн жүжигчин болно гэдэг амаргүй байх. Шантрах зүйл байв уу?

–Мэдээж байлгүй яах вэ. Шантрах зүйл гарч байж л эрч хүч нэмэгдэнэ. Жүжигчин болохоос өмнө ээж минь надад “хэцүү хатуу шүү” гэж хэлдэг байлаа. Бараг насаараа театрт ажиллаж байгаа хүн зовлонг нь мэдэж байгаа шүү дээ.

“Бүтэхгүй зүйл, ар амьдрал чинь орхигдоно”  гээд намайг хориглож байсан ч үе бий. Эхний жил СУИС–д шалгалт өгөөд унахад ээж маань бараг баярласан.

Өөр сургуульд шалгалт өг гээд намайг нэлээд ятгасан л даа. Гэхдээ би ухарч, няцаагүй бэлдэж байгаад дахиад өгч тэнцсэн. Оюутан болоод хоёр, гуравдугаар курст ороход л ээж маань дэмждэг болсон доо. Одоо бол манай гэрийнхэн бүгд дэмждэг.

-Таныг үзэгчид “Босго тотго”, “Гурван найз” зэрэг бүтээлээр таних байх. “Босго тотго”кинонд оюутан байхдаа тоглосон юм уу?

-Тийм ээ. Энэ киноны гол дүр болох Янжинлхамд тоглох гэж олон хүн шалгуулсан юм билээ. “Босго тотго” киноны продюсерээр ажилласан Б.Ариунаа эгч Л.Дэмидбаатар багштай уулзаж, гэрээ байгуулахаар СУИС дээр ирэх үедээ намайг олж харж кинодоо тоглуулахаар болсон.  

Өмнө нь би хилийн цэрэг гэж сонсч байснаас биш ямар нэгэн төсөөлөлгүй явлаа. Хил гэхээр торон хашаа, харуулын цамхаг төдийхнөөр төсөөлнө. Харин энэ кинонд тоглосноор маш олон зүйлийг мэдэж авсан.

-Хилчин бүсгүй Янжинлхам, жүжигчин Номуун хоёрт ижил төстэй басхүү тэнгэр, газар шиг ялгаатай зан араншин бий юу?

-Ижил төстэй зан чанар их байгаа. Даруу­хан. Нэг л зорьсон бол түүнийхээ төлөө тууштай тэмцдэг зан ча­нар нь ижил төстэй юм болов уу. Түүнээс биш тийм ч их зөрүүтэй зан араншин байхгүй. Энэ зан чанар маань на­дад Янжинлхамыг гаргаж ирэхэд дөхөмтэй байсан. Мөн энэ дүрийг бүтээхэд Батын дүрд тоглосон Ч.Болд ах их тусалсан.

Намайг бодвол олон кинонд тоглосон туршлагатай жүжигчин. Уран бүтээлчийнхээ хувьд дүр бүтээх тал дээр надад зааж, зөвлөх зүйл их байсан. Миний хувьд анх удаа кинонд тоглож байгаа болохоор их сандарч тэвдэнэ.

Найруулагчдаа, “Чи камерын өмнө зогсч үзээгүй юм уу хаашаа юм. Зураг авах хэсгээсээ гарч тоглоод байна” гээд л зэмлүүлнэ. Гэхдээ чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч тог­лосон болохоор хойшдоо харин шантрах зүйл ховор гарсан шүү.

Зураг