Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"MIT Global Startup Labs" хөтөлбөр зарлагдлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шилдэг Массачусетсийн Технологийн Институтаас "MIT Global Startup Labs" хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх гэж байна. Оюутан, сурагч, энтрпренерүүдэд боломж олгож буй энэ хөтөлбөр зургаадугаар сарын 13-наас наймдугаар сарын 12-н хүртэл Улаанбаатар хотноо хэрэгжих юм. 

Та хөтөлбөрт хамрагдсанаар багаар ажиллаж, хурдан хугацаанд өөрийн гэсэн аппликейшн хөгжүүлж, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой.  Харин энэ явцад танд MIT-ын мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллана. Мөн та суралцах хугацаандаа хөрөнгө оруулагчаа олж, бизнесийн санхүүжилтээ ч босгох боломжтой. 

Нийт найман долоо хоногийн курс сургалт өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд шалгаруулалтад орохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг онцолж байна. 

Харин бүртгүүлсэн хүмүүсээс сургалт явуулах MIT-ийн багш нар 30-40 хүнийг шалгаруулж авах юм байна. Энэ нь "MIT Монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг юм.

Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Бүртгэл дуусах хугацаа: Тавдугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минут

Холбоо барих: mit-mongolia-2016@mit.edu

Вэб сайт: https://misti.mit.edu/mit-global-startup-labs-mongolia-call-applications