Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталж оюутнуудад сургалтын төлбөрийн зээл авах боломжийг олгоод байгаа билээ. Харин БСШУЯ-наас "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталжээ.
Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авахад бэлэн боллоо. Өнөөдөр "Сайн оюутан" хөтөлбөрийн зээлийн журмыг эцэслэн баталлаа. Энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулсанаар сургалтын төлбөрийн зээл олгож эхэлнэ" гэлээ.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ/