Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой"-н ашиг шинжээчдийн таамгаас ИЛҮҮ гарчээ

WWW.GAULI.MN
2016 оны 5 сарын 6
Gauli
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Эдийн засгийн онцлох мэдээ -

"Оюу толгой" компани 2016 оны нэгдүгээр улиралд 422.7 сая ам.долларын орлого олсон нь өмнөх улирлаас 18.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ийнхүү өсөхөд алтны ханшийн өсөлт нөлөөлсөн байна.

Компанийн үйл ажиллагааны ашиг нь 118.9 сая ам.долларт хүрчээ. 2016 оны нийт борлуулалтын 95 хувийг худалдах гэрээг байгуулаад байна.

2016 оны ТЭЗҮ-ийн капиталын үнэлгээг хийж дууссан. 2016 оны хоёрдугаар улиралд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байгаа аж.

Тус компани нэгдүгээр улирлын эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байна.

Хувьцааны ханш:

 

 

Aspire Mining металлургийн нүүрсний орд худалдан авч болзошгүй

Зах зээл унасан энэ үед нүүрсний ордын үнэлгээ бага түвшинд хүрсн учраас орд худалдан авах нь ирээдүйд ихээхэн үнэ цэнэ хүрэх хөрөнгө оруулалт болно хэмээн Aspire Mining компанийн зүгээс үзэж байгаа нь улирлын тайлангаас нь харагдаж байна.

Компанийн зүгээс Хятадын эрэлт хамгийн доод цэгтээ хүрээд эргэн өсч байна гэж үзэж байгаа аж. Иймээс Австрали болон Монголд коксжих нүүрсний ордод хөрөнгө оруулалтаа нэмэхээр судалж байгаа юм.