Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Пропорционалийн "гажиг"-аас мажоритарын "бэлгэдэл" рүү

З.Боргилмаа
2016 оны 5 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Ардчилал бол хамгийн төгс зүйл биш ч одоохондоо үүнээс дээр сонголт үгүй гэх утгатай У.Черчилийн үг бий бол ардчилсан нийгэмд төрийн эрхийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс илүү дээр сонголт байхгүй гэх онол бас бий. 

Хэрэв энэ онол үнэн бол төрийг сонгохын тулд улс төрийн намыг л сонгох ёстой байж таарна. Харин үүний тулд улс төрийн намуудыг жинхэнэ утгаараа судалгааны, боловсон хүчний, бодлогын байгууллага байхыг иргэд шаардах ёстой аж. 

Зөвхөн иргэд шаардаад зогсохгүй сонгуулийн хуулиасаа эхлээд эрх зүйн тогтолцоо, суурь зарчим нь улс төрийн намуудыг төдий хэрийн өндөр шаардлага руу шахах ёстой байх. Харин энэ удаад бид ухралт хийж, сонгуулийн пропорциональ тогтолцоо буюу улс төрийн намууд чансаагаараа өрсөлдөх замаар парламентад суудал авах бололцоог хуулиар хаалаа. Ингэснээр энэ удаагийн сонгуулийг жижиг 76 тойргоос тус бүр нэг гишүүн сонгогдох хувилбараар буюу мажоритар тогтолцоогоор явуулах нь тодорхой болов.

Ийм орчинд улс төрийн намын бодлого, үзэл баримтлал сонгогчдын саналыг авахад бараг падлийгүй хэрэг бөгөөд сум, дүүрэг, баг хороо, жалга довонд танигдсан эсэх хувь хүний хүчин зүйл хамгийн гол "хэрэгсэл" болж хувирна.

Жишээлэхэд Монголбанкньг бодлогын хүүг бууруулсан, найман хувийн хүүтэй зээл хэрэгжүүлсэн Ардчилсан намын бодлогоос илүүтэй сум, суманд найман нэрийн барааны дэлгүүртэй, дэлгүүрээсээ байнга зээлээр бараа өгдөг мань гишүүний “сайхан сэтгэл” санал авах гол үзүүлэлт болно гэсэн үг.

Цаашлаад Ганбаа гишүүний тараасан 40-ийн битон, Одноо гишүүний өгсөн савх, хурдан морины зурагтай хуанли, аяга, цаг, халбага, сэрээ... гэх мэт.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тийнхүү сонгуулийн холимог тогтолцоог халж, хуучны мажоритар руугаа шилжих шийдвэр дэмжигдэж байх зуур АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд басхүү цацагдлаа.

Энэ баримтад тусгагдсанчлан одоо улстөрчдийн хадгаламжин дахь мөнгөний хэмжээ, орон нутаг дахь хурдан морины тоо зэрэг үзүүлэлтүүд сонгогчдын саналыг татах “гол хэрэгслүүд" гээд ойлгочиход бараг болно доо.

Түүнчлэн улстөрийн намын бодлого, хүчин зүйл төдийлөн чухалгүй болоод ирэхийн цагт жижиг 76 тойрогт Аймаг, сумын нутгийн зөвлөл, ах дүү, анги хамт олны сүлжээ, уяачдын холбоо, морин спорт сонирхогчдын нийгэмлэг гэх зэрэг сонирхлын бүтэц, бүлгүүд илүү нөлөөтэй болж ирнэ.

Пропорциональ тогтолцооны "гажиг" нь оймсонд хавчуулагдагсдыг" парламентад олноор нь оруулж ирсэн явдал гэдэг.

Төрийн бодлогын түвшинд хэн юу санаачилсан, хэдэн хууль боловсруулсан, хэрхэн байр сууриа хамгаалсан нь биш тухайн орон нутагтаа хэн юу хийсэн, хэдэн байшингийн дээвэр зассан, хэдэн насны морь ямар наадамд уралдуулсан зэрэг хувь хүн рүү чиглэсэн үзүүлэлтүүд гол “хөзөр” болох юм.

Тийм ч учраас манайд сонгуулийн энэ тогтолцоо, сонгогчдын тэр сэтгэлзүйд тохирсон маркетинг амжилттай хэрэгждэгийн сонгодог жишээнүүд олон бий.

Пропорциональ тогтолцооны "гажиг" нь оймсонд хавчуулагдагсдыг" парламентад олноор нь оруулж ирсэн явдал гэдэг. Тэгвэл мажоритар тогтолцооны “гажиг” нь орон нутгийн “одууд"-ыг нэг бусаар нь ордонд оруулж ирснийг яагаад хэлж болохгүй гэж?!

Намтай, намгүй бие даагаад нэр дэвшихэд “Баярцогт Сэлэнгээс, би Баянхонгороос гараад л ирнэ...” гэж нэгэнтээ ам алдсан Х.Баттулга гишүүний үг үнэний ортой. Дөрвөн жилийн хугацаанд нэг ч хууль санаачлаагүй Х.Баттулга гишүүн, нэгэн бүрэн эрхийн хугацаандаа бүтэн өгүүлбэр гүйцэд хэлж амжаагүй Б.Наранхүү гишүүн хоёр дүндээ л дүн.

Пропорциональ тогтолцооны “гажиг” нь хэлэмгий доломгой О.Баасанхүү юм бол мажоритар тогтолцооны "бэлгэдэл нь хараахан "хэлд орж" амжаагүй хөөрхий Б.Наранхүү мөн байж таарна аа даа?

Зураг