Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгууль 76 "жижиг" тойрогтойгоор явагдахаар боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:17 2016/05/05

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 72.4 хувь нь уг хуулийг батлахыг дэмжсэнээр 2016 оны УИХ-ын сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар боллоо.

Мөн нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлнэ гэсэн заалтыг 20-иос доошгүй хэмээн өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог багасгах заалтыг уг хуульд оруулжээ.

Харин нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хугацааг хойшлуулж тавдугаар сарын 23-нд болгосон байна.

Өмнөх хуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацааг тавдугаар сарын 5-наас 9-ний хооронд хэмээн заасан байсныг ийнхүү хойшлуулжээ.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд өмнөх хуульд заасан хугацаа хэвээр үйлчлэх юм байна. Учир нь ҮХЦ-ээс зөвхөн УИХ-ын сонгуульд нэр жагсаалтаар нэр дэвших асуудлыг хөндсөн юм.

21:19 2016/05/05

УИХ-ын чуулганы хуралдаан 22:00 цагт эхэлж Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос гаргасан санал дүгнэлтийг Байнгын Хорооны дарга А.Бакей танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд байнгын хороодын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын тогтоол баталсан.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэсэн агуулгатай 128.3.10 дахь заалт нэмэх, 2 дугаар зүйлд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна.

Түүнчлэн хуулийн 85.1.1 дэх заалт, 126.5.3 дахь заалтыг тус тус өөрчлөн найруулах, хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгажээ. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжжээ.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “76 тойргоос” гэснийг “76 хүртэл” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжсэн байна.

Фото /Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаан/

Гэрэл зургийг mpa.mn /2016.05.05/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг