Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цэрэг татлага нийслэл даяар эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Цэрэг татлага эхэллээ /Гэрэл зургийг Б.Бямба-Очир 2014.10.17/

Яармагийн 34-р сургууль дээр 

09:00 цагаас Нийслэлд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа нийслэл даяар эхэлнэ. 

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах тухай, Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

"Тусгаар тогтнолын талбай"-д /Ялалт/

11:00 цагаас Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын хамтран зохион байгуулах "Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" өдөрлөг болно.

Гааль, татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд

11:00 цагаас "Татвар төлөгч танд баярлалаа" Татвар төлөгчдийн өдрүүдэд зориулсан хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлын үеэр 2015 оны Монгол Улсын шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг зарлана.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа мэдэгдэл хийнэ.

Хангарди ордны 14 давхарт

11:00 цагаас АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээлэл өгнө.  

УБТЗ-ын төв вокзал дээр

11:00 цагаас Ялалтын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх ёслол УБТЗ-ын төв вокзал дээр зохион байгуулагдана. Аугаа их эх орны дайнд төмөр замын оруулж байсан үүрэг оролцоо, хангалт тээвэрлэлтийг найдвартай зохион байгуулж байсныг дурсан цэцэг өргөх ёслол болно.