Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Тайваний худалдаа, эдийн засгийн уулзалт болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ нь тавдугаар сарын 11-ний өдөр Тайваний Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдаж Тайваний талаас хөдөө аж ахуй, инженерчлэл, зөвлөгөө үйлчилгээ, хүнс, мал аж ахуй, мэдээллийн технологи, програм хангамж, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, банк, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарын нийт 30 гаруй аж ахуйн нэгж оролцохоор мэдээллээ ирүүлээд байна.

Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг foreignrelations@mongolchamber.mn хаягаар бүртгэж байна.

МОНГОЛ-ТАЙВАНИЙ 15 ДАХЬ УДААГИЙН “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ”-ЫН ХӨТӨЛБӨР

/5 дугаар сарын 11-ний өдөр, Улаанбаатар хот/

Болох газар: МҮХАҮТ-ын Хурлын танхим (МҮХАҮТ-ын 507 тоот өрөө)

09:00-09:20 Бүртгэл

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

09:20-09:30  Нээлтийн үг: МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг 

09:30-09:40  Нээлтийн үг: Хятадын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дарга ноён Петер В.Ж.Хуан

09:40-09:50  Мэндчилгээ: Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны төлөөлөл

09:50-10:00  Мэндчилгээ: Улаанбаатар дахь Тайпэй хотын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Куо Жун Хуан
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: МОНГОЛ-ТАЙВАНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ

10:00-10:20 “Монгол Улсын ЖДҮ-ийн бодлого” Аж Үйлдвэрийн Яам илтгэл тавина

10:20-10:40 “Монгол улсын ЖДҮ-ийн өсөлтийг олон улсын нөөцийг ашиглах байдлаар нэмэгдүүлэх нь” Роберт Линь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Аж ахуйн нэгжийн өсөлтийн хөтөлбөр”-ийн Аж үйлдвэр хариуцсан ахлах зөвлөх илтгэл тавина

10:40-11:00 “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” Хөрөнгө оруулалтын газар илтгэл тавина

11:00-11:20 “Монгол Улсын  орчин үеийн дэд бүтцийн хөгжилд тулгамдаж буй чухал асуудлууд болон Монгол-Тайваний аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд”
“CECI Инженерчлэлийн зөвлөх байгууллага”-ын Хилийн чанад дахь бизнес төвийн дэд ерөнхийлөгч илтгэл тавина

ХОЁРДУГААР ХЭСЭГ: МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭКОСИСТЕМ, ХҮНСНИЙ БОЛОВСРУУЛАЛТ

11:30-11:50 “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн экосистемийн хөгжлийн чиглэлээр Монгол-Тайваний хамтын ажиллагааны боломжууд”
Доктор Лиан-Чоу Ся, Шинжлэх ухаан, технологийн Пинтун үндэсний их сургуулийн хүндэт профессор илтгэл тавина

13:30-15.30 Аж ахуйн нэгжүүдийн ганцаарчилсан уулзалтууд