Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

- БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсад айлчилж байна -

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан өнөөдөр боллоо.

ХIV хуралдааны үеэр Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  “Өнөөдөр бид Замын Үүдийн чөлөөт бүс тэр дундаа Замын- Үүд Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын Худалдааны сайдтай гарын үсэг зурж баталгаажуулж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал олон жил яригдсан. Энэ ажил гарын үсэг зурснаар идэвхжих хандлага байгаа” гэдгийг  онцоллоо.

Гэрэл зургийг mpa.mn

 
 

 

Эх сурвалж: АҮЯ