Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сургуульгүй болсон СУРАГЧИД

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БЗД-ийн 14-р сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийн барилгын ажил хэт удаашралтай байгаатай холбогдуулан өнөөдөр цуглаан зохион байгууллаа. 

Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер О.Мягмаржаваас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Манай сургуулийн байрыг ашиглах хугацаа дууссан бөгөөд нурах аюултай гэсэн дүгнэлтийг 2013 оны арванхоёрдугаар сард МХЕГ-аас гаргасан. 

Ингээд холбогдох газрууд нь сурагчдын хичээлийг явуулах боломжтой сургуулиудыг хайсан. Үүний дагуу 92 дугаар сургууль, Шавь цогцолбор, 44 дүгээр сургууль, 53 дугаар сургууль дээр хичээллэж байсан. Харин одоо 92 дүгээр сургууль, Шавь цогцолбор, 53 дугаар сургууль болон өөрийн сургуулийн өргөтгөл дээр 1,500 хүүхэд хуваагдан, гурван ээлжээр хичээллэж байна.

Анх сургуулийн барилгыг гадаадын хөрөнгө оруулалтаар барих болно гэж байсан бөгөөд Энэтхэг, Хятад улсын барилгын компаниуд өрсөлдөж байсан. Гэвч удалгүй эдгээр компаниуд нь нэрээ татаж эхэлсэн. Гэтэл Засгийн Газрын тогтоолд Хятад компани барилгын ажил хийнэ гэж заачихсан аж.

Эцэст нь гадаадын компаниуд нэрээ татсан тул "Цамхаг" хэмээх Монгол компани сургуулийн барилгыг 2015 онд нураасан. Ингээд энэ компаниар сургуулийн барилгыг бариулахыг хүссэн боловч гурван асуудал бидэнд тулгарсан.

  • Нэгдүгээрт, ЗГ-ын тогтоол дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани гээд заачихсан байгаа.
     
  • Хоёрдугаарт, 650 хүүхдийн суудалтай сургууль гээд төсөвт төлөвлөгдчихсөн байгаа нь том асуудал. Учир нь манай сургуульд 1,500 гаруй хүүхэд сурдаг. Мөн Монгол компани нь 650 хүүхдийн төсвөөр 1,500 хүүхдийн сургуулийг барих боломжгүй.
     
  • Гуравдугаарт, БСШУЯ-наас захиалсан барилгын зураг одоог хүртэл дуусаагүй асуудал юм.

Эхний ээлжинд барилгын зургийг хурдан дуусгахыг хүсч байна. Тэгж байж бусад асуудлыг шийдэх боломжтой болно.

Сүүлийн гурван жилд сургуулийн захиргаа, БСШУЯ, холбогдох байгууллагууд хоорондын харилцан албан бичгүүдийг тоолбол нэг ном болох байх.

Өнөөдөр эцэг эхчүүд цуглаан хийхээс гадна хүүхдүүдийн бичсэн захиа, мөн хүсэлтүүдээ Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд болон холбогдох хүмүүст хүргүүлсэн." гэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг