Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10.5% болгож БУУРУУЛЛАА

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хуралдаж шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулж байна. Тэрбээр "Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 10.5 хувь болгон бууруулах шийдвэр гаргалаа" гэлээ. 

Тэрбээр цааш нь "Сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарсан байгаа. Худалдааны тэнцэл дээр гарсан эерэг өөрчлөлт Монголын эдийн засагт цаашид хадгалагдах юм байна гэж харж байгаа. 

Тиймээс бодлогын хүүгээ бууруулах нь цаг үеэ олсон зөв шийдвэр гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзсэн. Энэ шийдвэр өнөөдрөөс эхэлж хэрэгжинэ. Монголын эдийн засгийн гадаад нөлөөлөлтэй, хамааралтай салбаруудын хувьд эерэг байх төлөвтэй байгаа учраас бодлогын хүү 10.5 хувь болж өөрчлөгдлөө. 

Сүүлийн долоо хоногт гадаадын биржүүд, Монголын биржүүд дээр байгаа хувьцаан дээр олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт. Хөрөнгө оруулалтын салбар буюу уул уурхайн бус салбарууд дээр хөрөнгө оруулалт нь өмнөх оноос нэмэгдсэн байна. 

2015 онд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн доод түвшинд байсан. Үүнээс цааш доошлохгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд бид эерэг хүлээлттэй байгаа.
Түүнчлэн энэ жил сонгуулийн жил. Тиймээс Монголбанкны зүгээс гадаад хөрөнгө оруулалтын хувьд эерэг өөрчлөлтүүд гарна гэж найдаж байна. Учир нь өнгөрсөн долоон жилийг харахад сонгуулийн дараа эдийн засаг сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан. 

Хэвлэлийн бага хурлын мэдээллийг шууд хүлээн авна уу. 

Мөнгөний бодлого гэж юу вэ?

Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино.

Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

Шууд арга

  • Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
  • Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

Шууд бус арга

  • Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
  • Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
  • Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)