Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-д 20 гаруй их дээд сургуулийн САЙН ДУРЫНХАН ажиллана

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ын мэдээллийн төвд өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны талаар мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн хуралд АСЕМ-ын БАА-ны сайн дурынхны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхтуяа, Н.Оргилсайхан, сайн дурынхны штабын удирдагч Д.Мөнхтулга нар оролцсон юм.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1,500 орчим оюутан, залуус бүртгүүлжээ.  

Одоо тэдний нэгдсэн штаб Монголын хүүхдийн ордонд байрлаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан оюутнууд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо ялгарах тэмдэг, хувцас, хэрэгслээр жигдэрч байгаа юм.

 

Мэргэжилтэн Д.ЭнхтуяаХүн төрөлхтөн бий болсон цагаас хойш сайн дурын үйл ажиллагаа нийгмийн бүх шатанд хөгжсөн. Орчин үед буюу 1990 оноос сайн дурын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллах талаар НҮБ-ээс хэлэлцэж, өндөр түвшинд гаргаж ажиллах дэлхий нийтийн хандлага явж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-д бэлдэх ажлын албанаас сайн дурынхныг хариуцсан баг ажилладаг.

АСЕМ-д бэлтгэх зургаан ажлын хэсгээс сайн дурынхны туслалцааг тодорхойлуулсан. Тухайлбал хэвлэл мэдээллийн багт 266, АСЕМ Вилла дээр 108 ажилтан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан хуралдаанд 50 сайн дурынхан ажилласан” гэсэн юм.

Их дээд сургуулиудын захирлууд боловсон хүчин болон техник технологийн нөөц хөрөнгийг АСЕМ-ын үйл ажиллагаанд нь зарцуулж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

АСЕМ-ын бэлтгэл явагдах 5-6 дугаар сард нийт сайн дурынхан гурван удаа Улаанбаатар хотын тохижипт, цэвэрлэгээний компанит ажилд оролцох аж. Үүнд: 

  • АСЕМ Вилла орчимд зүлэгжүүлэлт, мод тарих, талбай засах,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах,
  • Хот дотор хэрэгцээт газар цэвэрлэгээ, тохижилт хийх.

Сайн дурынхны АСЕМ-д оруулах хувь нэмэр:

  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэгт - 266 СДАжилтан
  • Хуралдаан зохион байгуулалт, баримт бичгийн ажлын хэсэгт - 20 СДАжилтан
  • Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрүүлэх асуудал хариуцсан ажлын хэсэгт - 300 СДАжилтан
  • Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын багт - 200 СДАжилтан
  • Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэгт-200 СДАжилтан
  • АСЕМ-ийн түнш зочид буудлуудад - 402 СДАжилтан
  • АСЕМ Вилла - 106 СДАжилтан
  • Монгол хотхонд - 50 СДАжилтан

 

Гэрэл зургийг MPA.mn