Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хүүхдийн тоо 35 жил дараалан буурчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы хүн амын 14 хүртэл насны хүүхдийн тоо 35 жил дараалан буурч дөрөвдүгээр сарын 1-ний  байдлаар 16.05 саяд хүрснийг өчигдөр буюу Лхагва гарагт зарлажээ.

Өнгөрсөн оноос 150,000-аар буурсан уг тоо 1950 оноос хойшх хамгийн доод хэмжээ юм. Хүйсээр нь авч үзвэл 8.22 сая хүү, 7.82 сая охин байна.

Хүн амд эзлэх хувиар нь авч үзвэл 14 хүртэл насны хүүхдийн тоо 12.6 хувь болсон нь тасралтгүй 42 жил буурсан үзүүлэлт болжээ.

40-өөс дээш сая хүн амтай, дэлхийн 31 орны дотор Япон улс нийт хүн амд эзлэх хүүхдийн харьцаагаар хамгийн бага нь байна.

Задалж харвал 12-14 насны хүүхдүүд хамгийн их тоотой буюу 3.42 сая байгаа аж. Харин 2 хүртэл насны бүлэг 3.07 сая буюу хамгийн бага байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Токио хот хамгийн олон хүүхэдтэй бүсээр шалгарчээ. 1954 онд Японы хүн ам дахь хүүхдийн тоо 29.89 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд түүнээс хойш байнга буурсан байна.

1970-аад оны үед хоёр дахь хүүхэд төрөх давалгаа (baby boom) үүссэн ч 1982 оноос дахин уналт үргэлжилж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today