Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"18-30 насны иргэд 12-ноос эхлэн УЛААНБУРХАНЫ ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улаанбурханы вакцин өнөөдөр иржээ. Ингэснээр вакцинжуулалтын аян эхлэх юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгалиас тодрууллаа.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль "Энэ сарын 12-ноос 25-ны хооронд орон даяар Улаанбурханы эсрэг вакцинжуулах аян эхэлнэ. Нийт 624 мянган хүн тун вакцин ирсэн.

Тиймээс 18-аас 30 насны оюутан залуус, ажил эрхлэгчид нь тухайн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа Дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр очиж сайн дураараа вакциндаа хамрагдаарай. Харин ажилгүй иргэд тухайн амьдарч буй газрынхаа харьяа Дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэгт очоорой.

Улаанбурханы эсрэг вакцин нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийгдэх болно. Засгийн Газраас тус вакцинжуулах аяны зардал гарч байгаа.

Эцэст нь хэлэхэд, хүн бүр иргэнийхээ үүргийг ухамсарлаж, сайн дураараа ВАКЦИНЖУУЛАХ АЯНД ХАМРАГДААРАЙ. Мөн байгууллага, сургуулиуд нь вакцинд хамрагдах хүний тоогоо харьяа Дархлаажуулалт хийх төвдөө өгөхийг хүсье" гэв.