Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн хэмжээнд цэрэг татлага 31 дүгээр сургууль дээр болно

Сүхбаатар дүүрэг
2016 оны 5 сарын 5
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно.

Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургууль ажиллах бөгөөд 1990-1998 онд төрсөн, зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд буюу цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах юм.

Зарлан дуудах хуудас авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо

  • иргэний үнэмлэх
  • цэргийн үүрэгтний үнэмлэх
  • эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм.

Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэдгийг дүүргийн Цэргийн штабаас мэдээлж байна.