Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Касич сунгаанаас гарснаар Дональд Трамп ганцаар үлдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанаас хоёр өрсөлдөгч дараалан нэрээ татсанаар тэрбумтан Дональд Трамп ганцаар үлдлээ.

Уржигдар Техас мужийн сенатор Тэд Круз нэрээ татсан бол өчигдөр Охайо мужийн захирагч Жон Касич нэрээ татахаа мэдэгдлээ.

Энэ бүхэн Индиана мужид болсон санал хураалтын дараа болж байна. Тус мужид Дональд Трамп бусдаасаа хол түрүүлсэн нь өрсөлдөгчдийнхөө найдлагыг тасалсан бололтой.

Жон Касич нь сунгааны туршид зөвхөн өөрийн муж болох Охайод ялалт байгуулж байсан юм. Өрсөлдөгчгүй үлдсэн Трамп ирэх зун Кливландад болох Бүгд Найрамдахчуудын Үндэсний Их Хуралд саадгүйгээр орж намаасаа нэр дэвшин Ардчилсан Намын нэр дэвшигч болох нь тодорхой болсон Хиллари Клинтонтой ерөнхий сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

 

Эх сурвалж: Quartz