Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх ЗАМЫГ түр ХААНА"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэйн гудамж, долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2016 оны тавдугаар сарын 05-ны 23:00 цагаас 2016 оны тавдугаар сарын 11-ний 06 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье.

Зам барилгын ажил явагдах хугацаанд түр зам гаргах нөхцөл байхгүй байгаа тул тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа юм. Тиймээс Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км газарт иргэд явган явна

Хотын төвөөс Чингэлтэй тийш зорчих нийтийн тээврийн хэрэгслүүд CAMEL дэлгүүрээс буцаж эргэлт хийх ба Чингэлтэйн хуучин эцэс буюу микроны буудлаас Зүрх уулын хооронд нийтийн тээвэр богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ.

Уг замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойших 30-40 жилд их засварт ороогүй бөгөөд зайлшгүй шинэчлэлт хийх ёстой зам юм.

Замын ажлыг иргэдэд чирэгдэл  багатайгаар, богино хугацаанд, чанартай гүйцэтгүүлэхэд НАЗГ-аас анхаарч ажиллаж байгаа тул зам хаах хугацаанд зам барилгын ажлын онцлогийг ойлгон хүлээцтэй хандахыг нийт иргэдээс хүсье. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто Замын Газар