Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гантай байгаа бүс нутагт ОХУ ус нийлүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын ганд нэрвэгдээд байгаа Шинжааны бүс нутагт цэвэр ус нийлүүлэх саналтай байгаагаа Оросын эрх баригчид зарлажээ.

Ингэхдээ тэд Алтайн хязгаараас Казахстаны нутгийг дайран ус тээвэрлэх болно гэж ОХУ-ын хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев ярьсан байна.

Ткачев энэхүү ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Орос, Хятадын мэргэжилтнүүдийг уулзаж ярилцахыг Хятадын талд санал болгожээ.

Хэрвээ хоёр тал шийдэлд хүрвэл жил бүр ОХУ-аас 70 сая шоо метр ус Шинжаанд нийлүүлэх аж.

Баруун хойд Хятадын Шинжаан муж нь харьцангуй хуурай цаг ууртай бөгөөд тус бүс нутагт гурван том цөл оршдог. Хамгийн том нь 50,000 км.кв талбайтай Гурбантунггутын цөл.

Шинжааны гол усны эх үүсвэр нь хойд хэсэгт байдаг Иртыш (Эрчис) мөрөн бөгөөд Алтайн уулсаас эх авч Орос, Казахстаны нутгаар урсдаг юм.

Нутгийн бусад хэсэгт зуны халууны үеэр усны хомсдолд ордог нь хэвийн үзэгдэл гэнэ.

 

 

 

Эх сурвалж: Russia Today