Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн үеэр Мэдээллийн технологийн багт ажиллах 50 гишүүн үнэмлэхээ авлаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулагдсан аймгийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн гишүүдийн сургалтыг энэ сарын 02-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад 21 аймгийн мэдээллийн технологийн багийн нийт 50 орчим гишүүд оролцлоо.

Сургалтын үеэр Сонгуулийн тухай хууль, Автоматжуулсан системийн тухай хууль, журам болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай танилцуулга, илтгэлүүдтэй танилцаж, санал тоолох төхөөрөмж дээр ажиллах дадлага хийн мэдээллийн технологийн багт ажиллах үнэмлэхээ гардан авлаа. 

 
 

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо