Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Жагсаалт"-аар УИХ-д сонгогдох хувилбар байхгүй боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага дуусгавар болсноор жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ. 

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэх үеэр Р.Гончигдорж гишүүн “Энэ асуудал Үндсэн хууль зөрчиж байгаа учир би санал хураалтад оролцохгүй. Намайг ирцээсээ хасаарай” хэмээв. 

Ингээд санал хураалт явуулахад 80.4 хувийн саналаар Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Санал хураалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд “Дараагийн УИХ сонгогдтол түрүүчийн сонгуулийн үр дүн хүчинтэй байгаа. Одоо хуулийн өөрчлөлтөө хурдан хийхгүй бол намууд нэр дэвших процессоо хийх ёстой.

Хамгийн чухал юм бол энэ хугацааг хойшлуулахгүй бол нэр дэвших гэж байгаа улсуудад энэ хугацаа алга болсон байна.

Зургаадугаар сарын 29-нд сонгууль явдгаараа явна. Тэр хугацааг хэн ч өөрчлөх эрхгүй. Харин нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулах шаардлага гараад байна." гэв.